Өнөөдөр манай улс төдийгүй Дэлхийн олон улс оронд ахмадын баярын өдөр
тохиож байна. Юуны түрүүнд улсынхаа хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн
сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад
буурлууддаа олон улсын ахмадын баярын өдрийн
халуун мэндийг дэвшүүлж байна.
Ахмад настны өдрийг олон улсын хэмжээнд 20, Монгол улсад 18 дахь жилдээ
өргөн дэлгэр тэмдэглэж байна.
Манай аймгийн хувьд Ахмадын баярын өдрийг 10-р сарын 02-ны өдөр 18 цагт
аймгийн Хүүхдийн ордонд “Номын баяр”нэртэйгээр
зохион байгуулах гэж байна.
No comments:
Post a Comment