“Элгэмсэг нутагт
тавтай морилоорой” хөтөлбөрийн хүрээнд Дорноговь аймгийг аялал жуулчлалын жил
болгон зарласантай холбогдуулан МУИС-ийн Оюутанд Үйлчлэх Төвийн санаачлагаар
Дорноговь аймгийн нутагт үйл ажиллагаа эрхэлдэг “Засаг Чандмань Майнз” ХХК,
Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга Б.Батбаяр болон түүний Тамгын газрын хамт олон, Дорноговь аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч
Ш.Цэндболд, Г.Мягмардорж, З.Алтангэрэл /СГЗ, Хутагтын тахилч/ нарын дэмжлэгтэйгээр
Гадаад дотоодын 54 хүний бүрэлдэхүүнтэй “МУИС”-ийн групп
“Улаанбаатар–Сайншанд–Хамарын хийд–Шамбалын орон–Хүслийн Уул” маршрутаар 2
шөнө, 1 өдрийн аяллыг амжилттай зохион байгууллаа.
Аяллын хүрээнд
Хамарын хийдийн хамба лам Дөш адислан, тайлбарлагч ламын хамтаар Тонтой хад,
Шамбалын орон, Эхийн умай, 108 агуй, Хүслийн Уулаар дамжин Сайншанд хотод
хүрэлцэн ирсэн. Дорноговь аймгийн түүхийн музейн захирал Г.Цагаандэрэм уулзалт
хийж, музейгээ танилцуулан Равжаа музейн захирал З.Алтангэрэл бэлэг
бэлгийн дээд “Khamar monastery” ном бэлэглэснээр аялал үргэлжиллээ.
Аялалд МУИС-д
суралцаж буй 15 орны төлөөлөл болсон гадаад оюутнууд, мөн МУИС-ийн идэвхитэн
оюутнууд оролцсон бөгөөд Монгол улсын түүхэн дурсгалт газруудыг олон орны
оюутан залуусд сурталчилах, тус бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал
ач холбогдолтой болсон төдийгүй гадны залуусд Монгол соёл, өв уламжлалыг танин
мэдэх боломж олгосноороо онцлог байлаа.
No comments:
Post a Comment