Wednesday, October 9, 2013

УСНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААРХИ УУЛЗАЛТ БОЛЛОО


Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран “Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх туршлага солилцох салбар дундын уулзалт” семинарыг 2013 оны 10-р сарын 3-4-ний өдрүүдэд аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд  зохион байгууллаа.
 Уулзалтанд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ЭМЯ, БОНХЯ, ДЭМБ, Сав газрын зөвлөл, УСУГ, МХЕГ, нийслэлийн МХГ, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь, Хөвсгөл аймгуудын төлөөлөл нийт 60 гаруй хүн оролцсон юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас семинарт оролцогчдод Усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах, Австрали улсын туршлагын талаар, мөн БОНХЯамнаас сав газрын менежмент зэрэг илтгэл мэдээллүүд тавигдсан юм.
Мөн аймгууд Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг хэрхэн боловсруулж байгаа талаар мэдээлэл хийсэн бол манай аймгийн хувьд хотын усны аюулгүй байдлын төлөвлөгөөг хэрхэн боловсруулсан, боловсруулахад гарсан хүндрэл бэрхшээл, цаашид хэрэгжүүлэхэд тулгарах асуудлыг хэрхэн даван туулах арга замыг тодорхойлсноо танилцуулсан юм. Мөн оролцогчид Сайншанд сумын ус хангамж, ариутгах татуургын өнөөгийн байдалтай  газар дээр нь очиж  танилцсан юм.
Дорноговь аймаг Япон улсын Шизүока мужтай хамтын ажиллагаатай байдаг  бөгөөд Шизүока мужийн Цэвэр бохир усны газрын мэргэжилтнүүд аймгийн “Чандмань илч” ОНӨХХК-тай хамтран өнгөрөгч   2 жилийн хугацаанд 4 удаагийн судалгаа, шинжилгээний ажлуудыг хийж гүйцэтгэсэн ба 9-р сарын   28-30-ны өдрүүдэд Сайшанд, Замын үүд сумдад судалгааны ажлаа тайлагнасан юм. Мөн “Залуу байгальч” клубын хүүхэд залуучуудад усны ашиглалтын талаар сургалт зохион байгуулсан юм.



No comments:

Post a Comment

Ангилал

2013 4-11 clip tv Ажлын амжилт-2012 Айраг сум Алтанширээ сум Ашигт малтмал Байгалийн баялаг баримт бичиг Бизнесийн байгууллагууд Боловсрол Гадаад хамтын ажиллагаа Газар тариалан Газрын зураг Геологи- уул уурхайн салбар Даланжаргалан сум Дорноговь аймаг Дорноговь аймаг - ИТХ Дорноговь аймгийн ЗДТГ Дэд бүтэц Дэлгэрэх сум Замын-Үүд сум Зарлал Засаг даргын захирамжууд Зураг Иххэт сум лого Мал аж ахуй Мандах сум Музей мэдээ Наадам Нийгмийн хөгжлийн хэлтэс Нутгийн удирдлага Олон нийттэй харилцах алба Онцгой байдлын хэлтэс Өргөн сум Прокурорын газар Сайншанд сум Сайхандулаан сум Санхүү төрийн сангийн хэлтэс Саран хөхөө Саран Хөхөө театр Соёл СОЁМБО цогцолбор Спорт Судалгаа шинжилгээ - бүтээл сум Тайлан Танилцуулга Тендер Төлөвлөгөө Төрийн захиргаа Төсөв санхүү Төсөл удирдлагын хэлтэс Улаанбадрах сум үйлчилгээний байгууллагууд Хатанбулаг сум Хөвсгөл сум Хөгжлийн бодлогын хэлтэс Хөдөө аж ахуй Хөтөлбөрүүд Худалдаа Хууль зүйн хэлтэс Хэлтсүүд Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг Цэргийн штаб Шагнал Шалгалт ШШГА Эрдэнэ сум Ярилцлага