Дорноговь аймгийн Нэгдсэн Эмнэлэг нь Дорноговь аймгийн, Сайншанд сумын 2-р багт байрладаг. Томуугийн харуулдан тандалтын нэгжид ЭМ-ийн сайдын 2006 оны 253 тоот тушаалаар ажиллаж эхэлсэн. Нэгдсэн эмнэлэг нь 2010 оны 12-р сарын 1-ны байдлаар 180 ажилтантай, 140 ортой 9 тасагтай, өдөрт 280 хүнд үйлчлэх хүчин чадалтай амбулаторийн 19 кабинет ажиллаж байна.
Томуугийн тандалтын эмнэлэгт суурилсан дүүрэг, БОЭТ, аймгийн Нэгдсэн эмнэлгүүдээс 2007 онд 2-р байр, 2008 онд 1-р байр, 2009 онд 4-р байр, 2010 онд 2-р байр, 2011 онд 3-р байр эзэлсэн. ТХТН-ийн одоогийн бүрэлдэхүүн: 2009 оны 11-р сарын 24-ны Дорноговь аймгийн ЭМГ-ын 94 тоот тушаалаар 7 хүний бүрэлдэхүүнтэй томуугийн тандалтын баг ажиллаж байна.
Ахлагч: Б. Нямгэрэл, Эмчилгээ эрхэлсэн орлогч. 1987 онд АУДэС төгссөн. Хүүхдийн болон өрхийн эмчийн олгох дээшлүүлэх, Эрүүл мэндийн удирдлагын олгох сургалтанд хамрагдсан. 2004 оноос эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байна.Тэргүүлэх зэрэгтэй. Томуугийн үндэсний 2, 4-р зөвөлгөөнд оролцсон. Шагнал: 2006 онд “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэг (2006) ,”Хөдөлмөрийн хүндэт медаль”(2009), "Алтан гадас" (2012) одонгоор шагнуулсан.
Гар утас: 9962-0202, 9303-9499, э-майл хаяг: nyamgerel02@yahoo.com
No comments:
Post a Comment