Wednesday, August 29, 2012

Сургалтын түвшний үнэлгээ 82 хувьтай үнэлэгдсэн

Д.Шинэжаргал
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Дорноговь аймгийн Сайншанд сумын хамгийн отгон цэцэрлэг болох IX цэцэрлэгийн эрхлэгч Д.Шинэжаргалаас тодруулга ярилцлага авлаа.
-Анги дүүргэлт ямар хэмжээнд байна?
-Нэг ангид 40 хүүхдийн бүртгэлтэй. Өдөр тутмын ирц 35 хүүхдийн бүртгэлтэй байдаг. Манайх сумын хэмжээнд яслийн бүлэг ажиллуулдаг. Нийт 150 хүүхдийн багтаамжтай хэдий ч энэ тоо хэтэрч одоогийн байдлаар 210 хүүхэд хүлээн авсан байна. Ер нь бол цэцэрлэг болгоны даац тухайн нөхцөл байдлаас шалтгаалж хэтрэх тохиолдол нийтлэг.-Цэцэрлэгийн сургалтын онцлог нь юу вэ?

-Хайр гэрэлтсэн харцаар дотно тохилог орчинд хүүхдийн хүслийг хүндэтгэн, хүнлэг чанраар сургалтын стандартыг ханган, эрүүл мэндийн хөгжлийг дэмжин ажиллах зарчмыг баримталдаг. Боловсролын хөгжлийн “Алхам алхмаар” хөтөлбөрт хамрагдан сургалтын үйл ажиллагаагаа төлөвлөсөн. Манай цэцэрлэгт улсад 36 жил ажилласан боловсролын тэргүүний ажилтан, эцэг эхчүүдийн дунд нэр хүнд хүлээсэн туршлагатай багш Сарангэрэл ажилладаг юм. Энэ багшийнхаа ажлын арга туршлага, тэр тусмаа ардын уламжлалт хүүхэд төвтэй сургалтыг ашиглаж бага насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын стандарт олгох үндсэн ажлаа явуулж ирлээ. Манайх шинээр байгуулагдсан цэцэрлэг хэдий ч хүүхдүүдийн сурах таатай орчныг бүрдүүлэн, амжилт бүтээлээр дүүрэн байж боловсон сургалтын түвшний үнэлгээгээр 82 хувьтай дүгнэгдсэн.

-Байгуулагдсанаасаа хойш ямар амжилттай ажиллав?

-Манай  цэцэрлэг өнгөрсөн оны 10 дугаар сарын нэгэнд үйл ажиллагаагаа эхэлж, зургаан бүлэгт нийт 150 хүүхэд, 23 багш ажилтантайгаар ажиллаж байна. Монголын хөгжлийн төвийн “Зан чанарын төлөвшил” хичээлийн хөтөлбөрийг бүлгүүдэд хэрэгжүүлснээр ёс заншлаа дээдлэх, өв уламжлалаа хадгалах суурь хүмүүжлийг хүүхдүүдэд олгодог юм. Сайншанд сумын Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газартай хамтран зохион байгуулсан “Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээнд бэлтгэл бүлгийн багш Б.Сансаргэрэлийн бэлтгэсэн “Гарц” багийнхан амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн. Голомт банк, “Саранхөхөө” театртай хамтран зохион байгуулсан “Унагалдай” үлгэрийн тэмцээнд дэд байрт шалгарсан. Сайншанд сумын Засаг даргын Тамгын газраас 12 дугаар сард зохион байгуулсан шилдэг чимэглэлтэй байгууллага шалгаруулах уралдаанд тэргүүн байрт шалгарсан бүтээлч хамт олон. Сүүлийн үед хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх чиглэлээр хийсэн томоохон ажлын нэг нь дуу хөгжмийн багш Б.Энхээ Сайншанд сумын III цэцэрлэгийн дуу хөгжмийн багш Ундралтай хамтран 60 хүүхдийн бүрэлдэхүүнтэй “Бидний авьяас” нэртэй бүжгийн тайлан тоглолт байлаа. Мөн ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхийн тулд хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран зургаан иргэнийг ажлын байраар хангасан төдийгүй хоёр багшийг ажлын байранд сургаж орон тооны ажилтнаар авсан гээд ололт ажжилт ч цөөнгүй.

Х.Эрдэнэбулган /Дорноговь/

No comments:

Post a Comment

Ангилал

2013 4-11 clip tv Ажлын амжилт-2012 Айраг сум Алтанширээ сум Ашигт малтмал Байгалийн баялаг баримт бичиг Бизнесийн байгууллагууд Боловсрол Гадаад хамтын ажиллагаа Газар тариалан Газрын зураг Геологи- уул уурхайн салбар Даланжаргалан сум Дорноговь аймаг Дорноговь аймаг - ИТХ Дорноговь аймгийн ЗДТГ Дэд бүтэц Дэлгэрэх сум Замын-Үүд сум Зарлал Засаг даргын захирамжууд Зураг Иххэт сум лого Мал аж ахуй Мандах сум Музей мэдээ Наадам Нийгмийн хөгжлийн хэлтэс Нутгийн удирдлага Олон нийттэй харилцах алба Онцгой байдлын хэлтэс Өргөн сум Прокурорын газар Сайншанд сум Сайхандулаан сум Санхүү төрийн сангийн хэлтэс Саран хөхөө Саран Хөхөө театр Соёл СОЁМБО цогцолбор Спорт Судалгаа шинжилгээ - бүтээл сум Тайлан Танилцуулга Тендер Төлөвлөгөө Төрийн захиргаа Төсөв санхүү Төсөл удирдлагын хэлтэс Улаанбадрах сум үйлчилгээний байгууллагууд Хатанбулаг сум Хөвсгөл сум Хөгжлийн бодлогын хэлтэс Хөдөө аж ахуй Хөтөлбөрүүд Худалдаа Хууль зүйн хэлтэс Хэлтсүүд Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг Цэргийн штаб Шагнал Шалгалт ШШГА Эрдэнэ сум Ярилцлага