“Залуучуудын хөгжил-Шинэчлэлийн бодлого, зорилт” чуулган Эх дэлхийн Эко
хөгжлийн төлөө залуус нэгдэж байна уриатайгаар Сайншанд хотод эхэллээ. Чуулганыг Дорноговь аймгийн
ИТХ-ын дарга Г.Ганбаатар нээж, аймгийн Засаг даргын орлогч Ж.Галбадрах аймгийн
хөгжлийн чиг хандлага болоод залуусруу чиглэсэн бодлогын талаар илтгэл тавьсан
юм. Монголын залуучуудын холбоо, аймгийн залуучуудын холбоо, аймгийн
Хөдөлмөрийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Нийгмийн халамж үйлчилгээний газар,
Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Нийгмийн даатгалын газар зэрэг залуусруу
хандсан бодлого, чиглэл, үйл ажиллагааны талаар тус бүрийн илтгэлийг тавьсан
юм.
Төлөөлөгчид өнөөдөр Өглөөний нар харах Сакура аялал зохион байгуулж байгаа
бөгөөд Хамрын хийдэд мод тарих ажиллагаа, мөн нөхөрсөг тэмцээн зохион
байгууллаа.
Чуулганд манай аймгийн 14 сумын 130 гаруй төлөөлөгчид оролцож, санал бодлоо
солилцсон юм.
No comments:
Post a Comment