2013
оны 05 дугаар сарын 17-ны өдөр Бизнес форумыг зохион байгуулахаар
товлоод байна. Бизнес форумд Эдийн засгийн хөгжлийн яамны газрын дарга
С.Бэхбат, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга
доктор, профессор Л.Цэдэндамба, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн
холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор
ХХК-ийн захирал Ж.Дөлгөөн нар илтгэл мэдээлэл тавьж, орон нутагт бизнес
эрхлэх боломжуудын талаар мэдээллийг өгч, бизнес эрхлэгчдээс гарсан
саналуудыг сонсож, нэгдсэн мэдээлэл өгнө.
Мөн
орон нутагт хөгжүүлж болох кластер болон концессын төслийг бизнес
эрхлэгчдээр тодорхойлуулан эрдэмтэн судлаачаар арга зүйн зөвлөгөө өгч
төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхижүүлэхэд чухал ач
холбогдолтой арга хэмжээ болох юм.
Түүнчлэн
төвийн бүсийн өрсөлдөх чадавхиараа аймгуудаас эхний байрт орж байгаа
Орхон, Дархан-Уул аймгийн Засаг дарга нарыг тус бүр 3 бизнес эрхлэгчдийн
хамт урьж оролцуулан аймгийн бизнес эрхлэгчтэй холбож өгөх, хамтын
ажиллагааг идэвхижүүлэхэд чиглэгдэнэ.
Бизнес форум аймгийн Соёмбо цогцолборын хүндэтгэлийн танхимд болно.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
No comments:
Post a Comment