Узбекстаны нийслэл Ташкент хотноо
4-р сарын 28-наас 5-р сарын 5-ны хооронд зохион байгуулагдсан Азийн аварга
шалгаруулах 100 буудалт даамын тэмцээнд манай аймгийн өсвөрийн 9 даамчин
амжилттай оролцоод ирлээ.
Энэ жил тэмцээн 6 төрлөөр зохион
байгуулагдсан юм. Тэмцээний 14-16 насны эмэгтэй ангилалын үндсэн төрөлд манай
аймгаас дэд мастер А.Ичинхорлоо алтан медаль, дэд мастер Э.Саранзаяа мөнгөн
медаль, Спортын мастер Э.Одонтуяа 4-р байр эзэлсэн бол эрэгтэй ангилалд
Замын-Үүд сумын сурагч н.Хосбаяр хүрэл медаль хүртсэн байна.
Харин 5-7 насны minihope төрлийн
эмэгтэйд Э.Хүслэн хүрэл, блицын төрөлд алт, 5-7 насны блицын төрлийн эрэгтэйд
А.Лувсан хүрэл медаль авсан байна. Дашрамд дурдахад өнгөрсөн оны азийн аваргад
А.Ичинхорлоо блицын төрөлд алтан медаль авч байсан юм. Харин энэ жил үндсэн
төрөлдөө аваргалснаар Спортын мастерын болзлыг биелүүлсэн байна.
Мөн манай аймгийн 6 тамирчин ирэх
7 сард Болгарт болох 100 буудалт даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд
оролцох эрх авсан байна. Өсвөрийн даамчиддаа цаашдынх нь тэмцээн уралдаануудад
амжилт хүсье.
No comments:
Post a Comment