ЗҮҮН БҮСИЙН ЗОХИЦУУЛАГЧ
Мерси Кор Монгол байгууллага нь иргэдийн санаачлага, зах зээлийн харилцаанд тулгуурласан зарчмыг баримтладаг ашгийн бус, олон улсын төрийн бус байгууллага бөгөөд хөдөө орон нутаг дахь иргэдэд мэдээлэл олж авах, сургалт, санхүүгийн болон бизнесийн үйлчилгээ, зах зээлийг хөгжүүлэх тогтвортой механизмыг бий болгоход нь туслах зорилготойгоор Монгол улсад 13 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.
Бид Дорноговь аймаг дахь Бүсийн төвдөө " Бүсийн Зохицуулагч" шалгаруулж авна.
АЛБАН ТУШААЛЫН ЕРӨНХИЙ ТОВЧ ТАЙЛБАР
Аймаг орон нутаг хариуцсан зохицуулагчийн удирдлаган дор Бүсийн зохицуулагч нь Мерси Корын Аймгийн түншлэлийн идэвхжүүлэгч, Бүсийн зохицуулагч, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн түншүүдтэйгээ нягт холбоотой ажиллаж, МК-ын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.
АЖЛЫН ҮҮРЭГ ХУВААРЬ
• Аймаг орон нутаг хариуцсан зохицуулагчийн удирдлаган доор ажиллана
• Бүсийн зохицуулагч нь Мерси Кор-ын аймаг УБ-ын ажилтнууд, үндэсний болон орон нутгийн түншүүдийг хооронд нь холбон өгч, Мерси Кор-ын төслүүдийг хэрэгжүүлэх үүрэгтэй
• Бүсийн хэмжээнд Мерси Кор-ын хөтөлбөрүүдийн хэрэгжилт, санхүү захиргааны бүх ажлуудыг хариуцна
• Бүсийн хэмжээнд хөтөлбөрөө хэрэгжүүлэх чадвартай баг байгуулж ажиллана
• УБ дахь хөтөлбөрийн багуудтай уялдаатай, нягт холбоотой ажиллана.
• Төслийн хэрэгжилтийг хянана: хугацаа, төсөв, төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа эсэх
• Хөтөлбөрийн хэргэжилтэнд тулгарч байгаа асуудлуудыг тодорхойлж, шийдэх арга замыг аймгийн идэвхжүүлэгч, түншүүдтэйгээ хамтран боловсруулж, дэвшүүлэх
• Бүсийн түнш байгууллагуудыг дэмжиж, ажлын гүйцэтгэлийг хянана
• Аймаг орон нутаг хариуцсан зохицуулагч, бүсийн зохицуулагч нартай хамтран нэг баг болж ажиллах
• Судалгаа, хэлэлцүүлэг, хурал, семинар болон бусад мэдээлэл солилцох үйл ажиллагаанд оролцож сүүлийн үеийн хууль зүйн мэдээллийг МК-ын төслүүдэд түгээнэ
• Сум аймаг дахь төр, иргэний нийгэм, хувйин хэвшлийн түншүүдтэйгээ хамтран ажиллаж, бүс болон үндэсний хэмжээнд Мерси Кор-ын хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийн талаар тогмол мэдээлэл өгөх
• Аймгийн идэвхжүүлэгч, түншүүдээр дамжуулж бүсийн хэмжээнд хөтөлбөрүүдийн хорондох уялдаа холбоог бэхжүүлэх
Тавигдах шаардлага
1. Сум, аймаг, үндэсний хэмжээнд түншүүдтэйгээ, Мерси Кор-ын бусад ажилтнуудтай хамтран ажиллах чадвартай;
2. Олон ажил зэрэг гүйцэтгэх чадвартай, хугацаанд нь ажлаа амжуулдаг, мэдээлэл өндөр хэмжээнд боловсруулах чадвартай
3. Бичгийн болон ярианы англи хэлний тодорхой мэдлэгтэй
4. Иргэний нийгэм, эдийн засаг, байгалийн нөөцийн менежементийн хөгжилд хувь нэмрээ оруулах эрмэлзэлтэй
5. Бусадтай харьцах өндөр чадвартай
6. Багийн тоглогч байж чадах, хамтран ажиллах чадвартай
7. Шинэ санаа санаачлага гаргадаг
8. Мэргэжлийн ур чадвараа тогмол бэхжүүлэх, сурах, суралцах хүсэл эрмэлзэлтэй байх
Сонирхож байгаа хүмүүс өөрийн товч намтар, өргөдөл, их дээд сургуулийн дипломын хуулбар, тодорхойлох захидал (дор хаяж 2 хүний)-ын хамт
2013 оны 9 сарын 15-ны өдрийн 17:00 цагааас өмнө jobs@mn.mercycorps.org хаягаар ирүүлнэ үү.
Монгол дахь Мерси Кор байгуууллагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.mercycorps.org.mn хуудснаас авна уу. CV, өргөдөл бичих загварыг мөн эндээс авч болно.
Зөвхөн сонгосон хүмүүстэй холбоо барих бөгөөд ажлын байранд хандан ирүүлсэн материалуудыг буцаан олгохгүй болохыг мэдэгдэе.
Утас: 461145, 94991215
Ангилал
2013
4-11
clip
tv
Ажлын амжилт-2012
Айраг сум
Алтанширээ сум
Ашигт малтмал
Байгалийн баялаг
баримт бичиг
Бизнесийн байгууллагууд
Боловсрол
Гадаад хамтын ажиллагаа
Газар тариалан
Газрын зураг
Геологи- уул уурхайн салбар
Даланжаргалан сум
Дорноговь аймаг
Дорноговь аймаг - ИТХ
Дорноговь аймгийн ЗДТГ
Дэд бүтэц
Дэлгэрэх сум
Замын-Үүд сум
Зарлал
Засаг даргын захирамжууд
Зураг
Иххэт сум
лого
Мал аж ахуй
Мандах сум
Музей
мэдээ
Наадам
Нийгмийн хөгжлийн хэлтэс
Нутгийн удирдлага
Олон нийттэй харилцах алба
Онцгой байдлын хэлтэс
Өргөн сум
Прокурорын газар
Сайншанд сум
Сайхандулаан сум
Санхүү төрийн сангийн хэлтэс
Саран хөхөө
Саран Хөхөө театр
Соёл
СОЁМБО цогцолбор
Спорт
Судалгаа шинжилгээ - бүтээл
сум
Тайлан
Танилцуулга
Тендер
Төлөвлөгөө
Төрийн захиргаа
Төсөв санхүү
Төсөл
удирдлагын хэлтэс
Улаанбадрах сум
үйлчилгээний байгууллагууд
Хатанбулаг сум
Хөвсгөл сум
Хөгжлийн бодлогын хэлтэс
Хөдөө аж ахуй
Хөтөлбөрүүд
Худалдаа
Хууль зүйн хэлтэс
Хэлтсүүд
Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг
Цэргийн штаб
Шагнал
Шалгалт
ШШГА
Эрдэнэ сум
Ярилцлага
No comments:
Post a Comment