Дорноговь аймгийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, газар тариалан, мал аж ахуй, хүнс, үйлдвэрлэл үйлчилгээний салбарыг сурталчлах зорилгоор “Дорноговь түншлэл, шилмэл мал” бүтээгдэхүүн үйлчилгээ, малын үзэсгэлэн худалдааг Сайншанд суманд 2013 оны 09 дүгээр сарын 14,15-ны өдрүүдэд Цэлмэг тэнгэр худалдааны төвд зохион байгуулагдлаа.
“Дорноговь түншлэл -2013” үзэсгэлэн худалдаа нь сүү, цагаан идээ, хүнсний ногоо, нийтийн хоол үйлдвэрлэл, банк санхүүгийн үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл гэсэн төрлүүдээр зохион байгуулагдаж 11 сумын 20 гаруй аж ахуйн нэгж, 90 гаруй иргэд 280 гаруй төрлийн бүтээгдэхүүнээр оролцсон юм.
Үзэсгэлэн худалдаанд оролцогчид нь эх орны хөрсөнд ургуулсан хүнсний ногоо, жимс, эрүүл хүнс, сүү цагаан идээг үйлдвэрлэгчийн гар дээрээс шууд худалдан авах боломжийг хэрэглэгчдэд хангаж өгдөгөөрөө онцлог юм.
“Дорноговь түншлэл-2013” үзэсгэлэн худалдааны үеэр аймгийн Засаг даргын 2010 оны А/319 дүгээр захирамжаар батлагдсан “Оны шилдэг бүтээгдэхүүн, соёлч үйлчилгээ шалгаруулах журам”-ын дагуу 18 төрлөөр шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг шалгаруулсан ба зохион байгуулалт сайтай оролцсон Даланжаргалан сум “Шилдэг сум”-аар шалгарч батламж гардан авлаа.
Шилдэг бүтээгдэхүүн, соёлч үйлчилгээний төрөлд шалгарсан аж ахуйн нэгж, иргэн
Шилдэг бүтээгдэхүүний төрөлд:
1. Сүү, сүүн бүтээгдэхүүн- Иххэт сумын “Таван эрдэнэ” бүлэг ахлагч Сэлэнгэ
2. Мах, махан бүтээгдэхүүн-Сайншанд сумын “Гэрэлт шанд” ХХК
3. Гурил, гурилан бүтээгдэхүүн-Сайншанд сумын П.Солонгонтуяа ахлагчтай “Баян говь” бүлэг
4. Жимс, хүнсний ногоо- Сайншанд сумын ногоочин Ө.Сугир /тарвас/
5. Эсгий, эсгий бүтээгдэхүүн- Сайншанд сумын иргэн Ц.Дэлгэрмаа
6. Арьс ширэн бүтээгдэхүүн-Сайншанд сумын иргэн-Г.Эрдэнэжаргал /Хос мэнд гутлын үйлдвэрлэл/
7. Оёмол, хатгамал, сүлжмэл бүтээгдэхүүн- Сайншанд сумын 4-р багийн иргэн Л.Цэцгээ /Уран шаглаа оёдлын цех/
8. Бэлэг дурсгалын зүйл-Сайншанд сумын иргэн Л.Халзан
Соёлч үйлчилгээний төрөл:
1. Нийтийн хоолны үйлчилгээ- Сайншанд сумын “Сор ресторан”
2. Зочид буудлын үйлчилгээ-Дорноговь зочид буудал
3. Банк болон санхүүгийн үйлчилгээ- ХААН банк
4. Худалдааны газрын үйлчилгээ-“Алтан говь” худалдааны төв
5. Шилдэг хоршоо-Сайхандулаан сумын “Их-Өлзийт” хоршоо
6. Шинийг санаачлагч-Хөвсгөл сумын иргэн Д.Эрдэнэсүрэнгийн “Отрын гэр”
тус тус шалгарч 2013 оны шилдгүүдээр тодорлоо.
Ангилал
2013
4-11
clip
tv
Ажлын амжилт-2012
Айраг сум
Алтанширээ сум
Ашигт малтмал
Байгалийн баялаг
баримт бичиг
Бизнесийн байгууллагууд
Боловсрол
Гадаад хамтын ажиллагаа
Газар тариалан
Газрын зураг
Геологи- уул уурхайн салбар
Даланжаргалан сум
Дорноговь аймаг
Дорноговь аймаг - ИТХ
Дорноговь аймгийн ЗДТГ
Дэд бүтэц
Дэлгэрэх сум
Замын-Үүд сум
Зарлал
Засаг даргын захирамжууд
Зураг
Иххэт сум
лого
Мал аж ахуй
Мандах сум
Музей
мэдээ
Наадам
Нийгмийн хөгжлийн хэлтэс
Нутгийн удирдлага
Олон нийттэй харилцах алба
Онцгой байдлын хэлтэс
Өргөн сум
Прокурорын газар
Сайншанд сум
Сайхандулаан сум
Санхүү төрийн сангийн хэлтэс
Саран хөхөө
Саран Хөхөө театр
Соёл
СОЁМБО цогцолбор
Спорт
Судалгаа шинжилгээ - бүтээл
сум
Тайлан
Танилцуулга
Тендер
Төлөвлөгөө
Төрийн захиргаа
Төсөв санхүү
Төсөл
удирдлагын хэлтэс
Улаанбадрах сум
үйлчилгээний байгууллагууд
Хатанбулаг сум
Хөвсгөл сум
Хөгжлийн бодлогын хэлтэс
Хөдөө аж ахуй
Хөтөлбөрүүд
Худалдаа
Хууль зүйн хэлтэс
Хэлтсүүд
Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг
Цэргийн штаб
Шагнал
Шалгалт
ШШГА
Эрдэнэ сум
Ярилцлага
No comments:
Post a Comment