Tuesday, April 30, 2013

“ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ-ХҮНСНИЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА” сэдэвт сургалт болж өнгөрлөө



2013.04.24-ний өдөр Сайншанд хотод Хүнсний аюулгүй байдал-Хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийн үүрэг хариуцлага сэдэвт сургалтыг аймгийн ЗДТГ, Монголын Хүнсчдийн холбоо, аймгийн ХХААЖДҮГ хамтран зохион байгууллаа.
Сургалтад 12 сумын хүнсний үйлдвэр, худалдаа эрхлэгчид болон холбогдох мэргэжилтнүүд нийт 35 иргэд оролцсон юм.
Сургалтын гол зорилго нь: Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, хуулийн танилцуулга, хуулиудыг даган гарах дүрэм, журам зохицуулалтын талаар мэдээллийг сурталчилж, зөвлөмж зөвлөгөө өгөхөд оршиж байлаа. Мөн үйлдвэрлэлийн болон эрүүл ахуй, дотоод хяналт, сав баглаа боодол, хаяг, шошгололтод тавих шаардлага, шалгуур үзүүлэлтийн талаар мэдээлэл өгсөн юм.

Цэрэг халагдлаа

 Сүхбаатар аймгийн Онгоны 0184 ангид алба хаасан цэргүүд эр цэргийн үүргээ амжилттай биелүүлээд ирлээ.
  2013 оны 04 сарын 29-ний өдөр

Sunday, April 28, 2013

9-р ноён хутагт ДанзанЛувсанТүдэв өнөөдөр ширээндээ заларлаа

Ноён Хутагт ДанзанЛувсанТүдэв 
Ноён Хутагтын залбирал
 Хамрын Хийдийн Өвгөн суваргын орчимд
Гандан хийдийн хамба Чойжамц, Дашчойлон хийдийн хамба Дамбажав тэргүүтэй 
лам нар мандал ергеж байна.

Tuesday, April 23, 2013

Аймгийн Засаг даргын орлогч Ж.Галбадрах Шизүока мужид ажлын айлчлал хийж байна


Аймгийн Засаг даргын орлогч Ж.Галбадрах, ЗДТГ-н Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Цэцэгмаа, Төмөр замын МСҮТ-ийн захирал Д.Зоригтбаатар нар хамтын ажиллагаатай Шизүока мужид ажлын айлчлал хийж байна.
Шизүока мужийн захирагч Кавакацу Хейта хоёр аймаг мужийн эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийн салбарт хийгдэх хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалтыг хийлээ.
Уулзалтын талаар японы өдөр тутмын сонинд гарчээ.

Гэр бүлийн үнэ цэнэ улс орон даяар үндэсний хэлэлцүүлэг



Monday, April 22, 2013

МСҮТ-ИЙН 2013-2014 ЭЛСЭЛТИЙН ТУХАЙ






Дорноговь аймгийн Мэргэжлийн Сургалт үйлдвэрлэлийн төв нь хөдөлмөрийн зах зээлтйн эрэлтэд тулгуурлан улс орон нутгийн хөгжлийн чиг  хандлагад нийцсэн мэргэжлүүдээр ерөнхий боловсролын сургуулийн суурь боловсрол эзэмшигч болон насанд хүрэгчдээс элсүүлэн суралцуулж ажил олгогчийн хэрэгцээ шаардлагыг хангасан мэргэжилтэй ажилчдыг бэлтгэж байна.Сүүлийн жилүүдэд МСҮТ-ийг төгсөгчдийн 90 гаруй хувь нь ажлын байраар хангагдаж байна. Тус төв нь 2013-2014 оны хичээлийн жилд дараах мэргэжлүүдээр элсэлт авна. 

Холбоо барих утас: Сургалтын алба:99154502



Дорноговь аймаг дахь
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн
2013-2014 оны хичээлийн жилийн элсэлт
/ мэргэжлээр/



Суурь боловсрол эзэмшигчээс

2,5 жилээр суралцах анги                                  Суралцагчийн тоо
1.      Барилгын засал чимэглэл                                        30
2.      Барилгын өрөгч угсрагч                                          30
3.      Барилгын цахилгаанчин                                          30       
4.      Барилгын сантехникч                                              30
5.      Барилгын мужаан                                                     30
6.      Бетон арматурчин                                                     30
7.      Гагнуурчин                                                                30
8.      Автомашины засварчин                                           30
9.      Тогооч                                                                        60
10.  Гар урлал / бэлэг дурсгалын зүйл урлаач /          20


a.      260
                                                Насанд хүрэгчдээс
1 жил хүртэлх хугацаагаар                                Суралцагчийн тоо
1.      Бетон арматурчин                                                     20
2.      Гагнуурчин                                                                20
3.      Хүнд машин механизмын засварчин                     20
4.      Оёмол бүтээгдэхүүний оёдолчин                           20
5.      Хүнд машин механизмын оператор                       20
б.100





АЖЛЫН БАЙРАНД ШАЛГАРУУЛЖ АВНА.




Азийн хөгжлийн банкны туслалцаатай хэрэгжүүлж буй Өмнөговь, Дорноговь аймгийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн G02042-MON төсөлд орчуулагч оффис менежер шалгаруулж ажилд авна.

Тавигдах шаардлага:
-          Багаар ажиллах чадвартай байх
-          Бичгийн болон ярианы чадвар сайн эзэмшсэн
-          Англи хэлээр албан бичиг хэрэг хөтлөх чадвартай байх
-          Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай байх
Бүрдүүлэх бичиг баримт
-          Иргэний үнэмлэхний хуулбар
-          Дипломын хуулбар

ЗДТГ-ын 107 тоотод материалаа авчирч өгнө үү.
Утас: 94444045, 96337748

Ангилал

2013 4-11 clip tv Ажлын амжилт-2012 Айраг сум Алтанширээ сум Ашигт малтмал Байгалийн баялаг баримт бичиг Бизнесийн байгууллагууд Боловсрол Гадаад хамтын ажиллагаа Газар тариалан Газрын зураг Геологи- уул уурхайн салбар Даланжаргалан сум Дорноговь аймаг Дорноговь аймаг - ИТХ Дорноговь аймгийн ЗДТГ Дэд бүтэц Дэлгэрэх сум Замын-Үүд сум Зарлал Засаг даргын захирамжууд Зураг Иххэт сум лого Мал аж ахуй Мандах сум Музей мэдээ Наадам Нийгмийн хөгжлийн хэлтэс Нутгийн удирдлага Олон нийттэй харилцах алба Онцгой байдлын хэлтэс Өргөн сум Прокурорын газар Сайншанд сум Сайхандулаан сум Санхүү төрийн сангийн хэлтэс Саран хөхөө Саран Хөхөө театр Соёл СОЁМБО цогцолбор Спорт Судалгаа шинжилгээ - бүтээл сум Тайлан Танилцуулга Тендер Төлөвлөгөө Төрийн захиргаа Төсөв санхүү Төсөл удирдлагын хэлтэс Улаанбадрах сум үйлчилгээний байгууллагууд Хатанбулаг сум Хөвсгөл сум Хөгжлийн бодлогын хэлтэс Хөдөө аж ахуй Хөтөлбөрүүд Худалдаа Хууль зүйн хэлтэс Хэлтсүүд Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг Цэргийн штаб Шагнал Шалгалт ШШГА Эрдэнэ сум Ярилцлага