Олон улсын Театрын өдрөөр жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг драмын урлагийн шилдгүүдийг шалгаруулах ГЭГЭЭН МУЗА наадам 2013 оны 3-р сарын 20-ноос 26 –ны өдрүүдэд зохион байгуулагдаж 27-ны өдөр шилдгүүдээ тодруулах Улаан хивсний ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Тус наадамд манай аймгийн Саранхөхөө театр "Скапений дамшиглал" инээдмийн жүжиг, "Нарыг хэн хулгайлсан бэ" хүүхдийн жүжиг, "Хоосон зүүд" ганц хүний жүжгээр оролцлоо.
"Хошин жүжгийн шилдэг найруулагч"-аар найруулагч МУСТА Н.Пүрэвдорж,
"Хошин жүжгийн шилдэг эрэгтэй гол дүр"-ээр жүжигчин А.Баярсайхан
"Хошин жүжгийн шилдэг тайзны зураач"-аар Зураач Ч.Эрдэнэбаатар
"Ганц хүний жүжгийн шилдэг тайзны зураач"-аар зураач Ч.Эрдэнэбаатар нар шалгарч Саранхөхөө театрын хамт олон 4 номинацид шилдгээр тодорч амжилттай оролцлоо.
Говийн ноён хутагт Д.Данзанравжаагаар овоглосон Монгол улсын ууган театр Саранхөхөө театрын хамт олондоо цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсч, урлагийн тэнгэр ЯНЖИНЛХАМ бурхан үүрд ивээж байхыг ерөөе.

No comments:
Post a Comment