Thursday, August 23, 2012

Улсын начин Ч.Баянмөнх түрүүлэв

Дорноговь аймгийн Замын-Үүд сум нь өмнө Эрдэнэ сумын 5-р баг байсан бөгөөд 1994 онд Засгийн газрын 34-р тогтоолоор Замын-Үүд сум болон батлагдсан түүхтэй. 2012 оны 1-р сараас хотын зэрэглэлтэй болон хөгжиж байна. Уг сум байгуулагдсан 18 жилийн ой 2012 оны 8-р сарын 11, 12-ны өдрүүдэд өргөн дэлгэр болж өндөрлөв. Хурдан морьдын 6 насны уралдаанд 500 гаруй хүлэг тоосоо өргөсөн бол үндэсний шагайн харваанд 7 баг, сур харваанд 50 гаруй эрхий мэргэн харваач цэц мэргэнээ сорьж, хүчит 256 бөх зодоглолоо.

Наадмын нээлтэнд Дорноговь аймгийн засаг дарга П.Ганхуяг, Замын-Үүд сумын засаг дарга М.Баянмөнх, ИТХ-ын дарга Г.Сэргэлэнбат, засаг даргын орлогч Б.Батсайхан нар оролцож, ХЦ-ийн 0108-р анги, ГЕГ, Замын-Үүд нэгдсэн өртөө, ОБЕГ зэрэг 31 байгууллагын ажилтан албан хаагчид оролцсон баярын жагсаал болж, урлаг спортын үйл ажиллагаа олноор зохиогдов.
Хүчит бөхийн барилдаанд у.х А.Цацабшир, у.н Ц.Анхбаяр, Л.Өлзийбаяр, А.Хатансайхан, У.Балжинням, Ч.Баянмөнх, Ц.Одбаяр, а.а Т.Баттөмөр, Ё.Эрдэнэжаргал тэргүүтэй бөхчүүд барилдсанаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Алдар спорт хороо, Ноёд группийн бөх у.н Ч.Баянмөнх түрүүлж, Замын-Үүд дэх ТЕГ, Говийн бөх клубын залуу бөх Б.Баттогтох үзүүрлэж, сумын заан цолны болзол хангав. Их шөвөгт у.н Ц.Одбаяр, 0108-р анги, Говийн бөх клубын залуу бөх Л.Амарсанаа нар шалгарснаас Л.Амарсанаа анхны сумын харцага цол хүртэв.
Эх сурвалж: www.undesniibukh.mn

No comments:

Post a Comment

Ангилал

2013 4-11 clip tv Ажлын амжилт-2012 Айраг сум Алтанширээ сум Ашигт малтмал Байгалийн баялаг баримт бичиг Бизнесийн байгууллагууд Боловсрол Гадаад хамтын ажиллагаа Газар тариалан Газрын зураг Геологи- уул уурхайн салбар Даланжаргалан сум Дорноговь аймаг Дорноговь аймаг - ИТХ Дорноговь аймгийн ЗДТГ Дэд бүтэц Дэлгэрэх сум Замын-Үүд сум Зарлал Засаг даргын захирамжууд Зураг Иххэт сум лого Мал аж ахуй Мандах сум Музей мэдээ Наадам Нийгмийн хөгжлийн хэлтэс Нутгийн удирдлага Олон нийттэй харилцах алба Онцгой байдлын хэлтэс Өргөн сум Прокурорын газар Сайншанд сум Сайхандулаан сум Санхүү төрийн сангийн хэлтэс Саран хөхөө Саран Хөхөө театр Соёл СОЁМБО цогцолбор Спорт Судалгаа шинжилгээ - бүтээл сум Тайлан Танилцуулга Тендер Төлөвлөгөө Төрийн захиргаа Төсөв санхүү Төсөл удирдлагын хэлтэс Улаанбадрах сум үйлчилгээний байгууллагууд Хатанбулаг сум Хөвсгөл сум Хөгжлийн бодлогын хэлтэс Хөдөө аж ахуй Хөтөлбөрүүд Худалдаа Хууль зүйн хэлтэс Хэлтсүүд Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг Цэргийн штаб Шагнал Шалгалт ШШГА Эрдэнэ сум Ярилцлага