Дорноговь аймгийн Сайншанд сумын өвөлжилтийн бэлтгэлийг хангахад малчдын санаачлгыг дэмжих, туршлага судлах үүднээс 8 дугаар сарын 25-аас эхлэн сарын туршид малчдын дунд болзолт уралдаан зарлажээ. Уралдаанд Сайншанд сумын малчин, мал бүхий өрх хамрагдах бөгөөд шалгуур үзүүлэлтэд өвсийг гар аргаар хадаж таван тонн ба түүнээс дээш хэмжээгээр бэлтгэсэн байх, преслэсэн өвс дээд тал нь 500 боодол худалдаж авсан байх зэргээр шалгаруулалтын комисс малчин, мал бүхий өрхүүдээр тойрогоор явж уралдааныг дүгнэх гэнэ. Эцсийн дүнг 9дүгээр сарын 25-нд хэлэлцэн манлайлагчийг тодруулж, шүагнаж урамшуулах гэнэ. I байрт 200.000 төгрөг, II байрт 150.000 төгрөг, III байр эзэлсэн малчинг 100.000 төгрөгөөр шагнаж урамшуулахаар тусгасан байна.
Х.Эрдэнэ / Дорноговь /
No comments:
Post a Comment