Зах зээлийн нийгэм эхэлсэн 1990-ээд оны үед Дорноговь аймгийн тэмээ цөөрч 20 гаруйхан мянган толгой болоод байсан. Харин энэ тоо 2008 оноос огцом өсөж жил бүр бараг 1000 гаруйгаар өссөн үзүүлэлт гарч байна.
- 2006 онд – 25514 толгой
- 2007 онд – 24498 толгой
- 2008 онд – 25068 толгой
- 2009 онд – 26083 толгой
- 2010 онд – 28121 толгой
- 2011 онд – 30023 толгой
Өнгөрөгч онд тэмээн сүрэг 1900 толгойгоор өссөн нь хамгийн өндөр дүн юм.
Тэмээн сүрэг өсөхөд шалтгаалсан хүчин зүйлийг аваад үзэхэд орон нутгийн зүгээс малын тоо толгойд бус харин эрүүл, өндөр ашиг шимт малыг өсгөн үржүүлэх бодлого барьж байгаа бөгөөд малчин өрх бүр үйлдвэрлэгч, малчдын зөвлөгөөн, “Гойд ашиг шимт малын үзэсгэлэн худалдаа зэрэг арга хэмжээг шан дараалан зохион байгуулж, үүний хажуугаар аймгийн цөм сүргийн албанд өндөр ашиг шимт эцэг мал худалдан авч үржүүлж эхэлсэн нь үр дүнгээ өгчээ.
Мөн шинээр мэндэлсэн ботго бүрт 5000 төгрөгийн урамшуулал орон нутгаас олгодог болсон нь ихээхэн дэмжлэг болжээ.
Сайншанд хотыг сүү, цагаан идээгээр хангах фермерүүдийн үйл ажиллагааг дэмжих үүднээс жижиг дунд үйлдвэрийн зээл олгох, гадна дотны туршлага судлуулах, энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг урьж зөвлөгөө өгүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулжээ.
Мэдээллийн эх сурвалж: Х.Эрдэнэбулган "Дорноговийн шуудан" сонин
No comments:
Post a Comment