Wednesday, October 2, 2013

АХМАДЫН БАЯРЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН "НОМЫН БАЯР" ӨДӨРЛӨГ БОЛЛОО


Ахмадын баярын өдрийг тохиолдуулан Сайншанд сумын ахмадуудын дунд "Номын баяр" өдөрлөгийг Соёмбо цогцолборт зохион байгууллаа. Баярын өдөрлөгт хүрэлцэн ирж оролцсон 170 гаруй ахмад буурлуудад Аймгийн Засаг дарга Хөгжмийн зохиолч Банзрагчийн "Алтан говийн унага" ном, Г.Цагаандэрэм, Д.Төмөрбаатар нарын Хутагт равнайлсан "Намтрын сүм" номыг гардуулж, олон жил үр бүтээлтэй ажиллаж гавъяаныхаа амралтанд байгаа Д.Пунцагдулам, А.Санжаасүрэн, Д.Цэенхорол нарт аймгийн Засаг даргын Жуух, Өргөмжлөлөөр, Ц.Чойрогийг Монголын ахмадын холбооны "Хүндэт тэмдэг"-ээр тус тус  шагналаа. Мөн арга хэмжээний үеэр Аймгийн Музейн захиргаа ахмад ажилтнуудаа гарын бэлэг гардуулсан юм.


2013.10.02 - Соёмбо цогцолбор

УСНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУРШЛАГА СОЛИЛЦОХ САЛБАР ДУНДЫН УУЛЗАЛТ, СЕМИНАР БОЛНО


Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам, аймгийн ЗДТГ хамтран 2013 оны 10-р сарын 3-4-ний өдрүүдэд тус семинарыг зохион байгуулах гэж байна.
Семинараар Сайншанд хотын усны аюулгүй байдлын төлөвлөгөөг хэрхэн боловсруулсан, боловсруулахад гарсан хүндрэл бэрхшээл, цаашид хэрэгжүүлэхэд тулгарах асуудлыг хэрхэн даван туулах арга замыг тодорхойлох болон салбар дундын хамтын ажиллагаа, туршлага солилцох юм.
Семинарт БОНХЯ, Улаанбаатар хотын УСУГ, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Архангай, Хөвсгөл зэрэг аймгуудын салбарын ажилчин албан хаагчид оролцоно.
Семинарийн үеэр Жижиг сууринд усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх нь, Сайншанд сумын ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулсан тухай танилцуулга, мөн аймгуудийн ус хангамжийн талаар мэдээлэл хийгдэнэ. Мөн оролцогчид Сайншанд сумын ус хангамж, ариутгах татуургын өнөөгийн байдалтай  танилцах аялал хийх юм.

Tuesday, October 1, 2013

АХМАД БУУРЛУУДДАА ОЛОН УЛСЫН АХМАДЫН БАЯРЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ



 

Өнөөдөр манай улс төдийгүй Дэлхийн олон улс оронд ахмадын баярын өдөр тохиож байна. Юуны түрүүнд улсынхаа хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууддаа олон улсын ахмадын баярын өдрийн  халуун мэндийг дэвшүүлж байна.
Ахмад настны өдрийг олон улсын хэмжээнд 20, Монгол улсад 18 дахь жилдээ өргөн дэлгэр  тэмдэглэж байна.
Манай аймгийн хувьд Ахмадын баярын өдрийг 10-р сарын 02-ны өдөр 18 цагт аймгийн Хүүхдийн ордонд  “Номын баяр”нэртэйгээр зохион байгуулах гэж байна.

“НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, САЛБАР ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО


Өчигдөр Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд “Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд, салбар хоорондын хамтын ажиллагаа“ сэдэвт аймгийн анхдугаар зөвлөгөөн боллоо.
Зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын Тамгын газар, нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөл, Эрүүл мэндийн газар хамтран зохион байгууллаа.
Зөвлөгөөний үйл ажиллагаа онол, ярилцлага, санал асуулга хэлбэрээр явагдсан бөгөөд бүх сумдын Засаг дарга, эрүүл мэндийн салбарын ажилтнууд оролцсон юм.

Friday, September 27, 2013

“ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТЫН ТЕХНОЛОГИ” СУРГАЛТЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ АЙМГИЙН ХҮҮХДИЙН ОРДОНД БОЛЛОО


МУ-ын Засгийн газрын 2013 оны 295 дугаар тогтоолоор баталсан “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүүхэд нэг бүрийн авъяасыг нээн илрүүлж, хөгжүүлэхэд төр засгаас онцгой анхааран ажиллаж байгаа билээ.
Аймгийн ЗДТГазар нь БШУЯам, Багш нарын мэргэжил дээшлүүлэх институттай  хамтран уг сургалтыг зохион байгуулж байна. Нээлтийн үйл ажиллагаа Хүүхдийн ордонд болсон бөгөөд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Бөххүү нээж үг хэлсэн юм.
Тэрээр сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгчид, сургалтын менежер, захирал, цэцэрлэгийн эрхлэгч нийт 700 гаруй хүнийг  хамруулан зохион байгуулж байгаа нь энэ хичээлийн жилийн онцлог үйл явдлын нэг болохыг онцолж байлаа.
Түүнчлэн сургалтыг аймгийн 1-р сургууль, 2-р сургууль, 5-р сургууль дээр хуваарийн дагуу зохион байгуулж байгаа юм байна.

Wednesday, September 25, 2013

САЙНШАНД СУМААС ЗОХИОН БАЙГУУЛДАГ "ХАМТЫН САНАЛ-ХОТЫН ХӨГЖИЛ 333" АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО


     Сайншанд сумын Засаг даргын Тамгын газраас улирал бүр зохион байгуулдаг “Хамтын санал-Хотын хөгжил 333” арга хэмжээ өчигдөр аймгийн Саранхөхөө театрт болж өнгөрлөө.
Иргэдийн санал бодлыг сонсож, төрийн үйлчилгээний нээлттэй байдлын илэрхийлэл болдог арга хэмжээнд аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга, Агентлагийн дарга нар оролцож, иргэдээ урамшуулсан  юм.
 Уг уулзалтаар аймгийн Засаг дарга П.Ганхуяг хүнд нөхцөлд амьдарч байгаа Алтанширээ сумын 3-р багийн иргэн М.Түвшиндэлгэр,  Замын-Үүд сумын 3-р багийн иргэн У.Мягмаржав, Өргөн сумын 1-р багийн иргэн П.Дорждулам нарт гэр олгосон юм. Мөн Сайшанд сумын Засаг дарга Б.Батбаяр тус сумаас зарласан “Соёлч айл” болзолт уралдаанд идэвхитэй оролцсон иргэдэд  өргөмжлөл, талархалыг гардуулсан юм.
Арга хэмжээний үеэр агентлагийн дарга нар үйл ажиллагааны явцын талаар мэдээлж иргэдийн сонирхсон асуултанд хариуллаа. Мөн   аймгийн Засаг даргын Тамгын газрын Хуульзүйн хэлтсээс зөвлөгөө, мэдээлэл хийсэн бол Хөдөлмөрийн хэлтэс нээлттэй ажлын байранд иргэдийг шууд бүртгэх үйл ажиллагааг явуулсан юм.

Ангилал

2013 4-11 clip tv Ажлын амжилт-2012 Айраг сум Алтанширээ сум Ашигт малтмал Байгалийн баялаг баримт бичиг Бизнесийн байгууллагууд Боловсрол Гадаад хамтын ажиллагаа Газар тариалан Газрын зураг Геологи- уул уурхайн салбар Даланжаргалан сум Дорноговь аймаг Дорноговь аймаг - ИТХ Дорноговь аймгийн ЗДТГ Дэд бүтэц Дэлгэрэх сум Замын-Үүд сум Зарлал Засаг даргын захирамжууд Зураг Иххэт сум лого Мал аж ахуй Мандах сум Музей мэдээ Наадам Нийгмийн хөгжлийн хэлтэс Нутгийн удирдлага Олон нийттэй харилцах алба Онцгой байдлын хэлтэс Өргөн сум Прокурорын газар Сайншанд сум Сайхандулаан сум Санхүү төрийн сангийн хэлтэс Саран хөхөө Саран Хөхөө театр Соёл СОЁМБО цогцолбор Спорт Судалгаа шинжилгээ - бүтээл сум Тайлан Танилцуулга Тендер Төлөвлөгөө Төрийн захиргаа Төсөв санхүү Төсөл удирдлагын хэлтэс Улаанбадрах сум үйлчилгээний байгууллагууд Хатанбулаг сум Хөвсгөл сум Хөгжлийн бодлогын хэлтэс Хөдөө аж ахуй Хөтөлбөрүүд Худалдаа Хууль зүйн хэлтэс Хэлтсүүд Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг Цэргийн штаб Шагнал Шалгалт ШШГА Эрдэнэ сум Ярилцлага