Tuesday, October 29, 2013

“ЧАНДМАНЬ ИЛЧ” ОНӨХКОМПАНИЙН KBTC10/150 ЗУУХ АШИГЛАЛТАД ОРЛОО

Аймгийн  “Чандмань илч” ОНӨХКомпани нь тус бүр нь 25 тн уур гаргах хүчин чадалтай КЕ-1424 маркийн 3 зуухыг ашиглаж байсан бөгөөд 27 жилийн дараа шинэ зуухтай боллоо. 
Уг КВТС-10/150 зуух нь усан халаалтын зуух бөгөөд станцын найдвартай ажиллагааг дээшлүүлж, хэрэглэгчдийн дулаан хангамж нэмэгдэх юм. КВТС-10/150 зуухыг орон нутгийн хөрөнгө оруулалт болон төслийн тусламжтайгаар 700 сая төгрөгөөр босгосон байна.

ДАЛАНЖАРГАЛАН, АЙРАГ СУМДАД ӨНДӨР ХУРДНЫ 3G+ СҮЛЖЭЭ ОРЛОО.

Үүрэн холбооны үндэсний компани Скайтел групп 3 дахь үеийн технологи болох HSPA+ сүлжээний өргөтгөлөө Улаанбаатар хот, 21 аймаг, хот суурин газрууд, босоо хэвтээ чиглэлийн дагуух 100 гаруй сум суурингуудад хүргээд байна. Скайтел группын техник технологийн дэвшилтэт сүлжээний өргөтгөлийг бүх сум сууринд нэвтрүүлэх ажлын хүрээнд 2013 оны 10-р сард Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг сумдуудад HSPA+ сүлжээг орууллаа.

Скайтел компанийн өндөр хурдтай Sky 3G+ үйлчилгээний хэрэглэгч болоход заавал ухаалаг/3G дэмждэг бүх ухаалаг утсанд/ гар утсаа солих шаардлагагүй, сим картаа солиход л хангалттай. Ийнхүү өндөр хурдаар хөдөлгөөнт интернет ашиглан, видео дуудлага хийн, дуртай телевизийн сувгаа“NOW” үйлчилгээ ашиглан үзэх гэсэн давуу талуудыг мэдрэх болно.


АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН АХЛАХ АЖИЛТАН Д.БАТЗОРИГ МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

    Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан Д.Батзориг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэст ажиллалаа.
Аймгийн төрийн байгууллагуудаар орж Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаатай газар дээр нь танилцаж, заавар зөвлөгөө өгч,  арга зүйн удирдлагаар ханган ажилласан юм.
Төрийн байгууллагын удирдах ажилтнууд, төрийн албан хаагчид болон Иргэний нийгмийн байгууллага, иргэдэд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Мэдээллийн ил тод байдал, Мэдээлэл авах эрхийн тухай хуулийн талаар сурталчлан сургалт зохион байгуулсан юм.
Хуулийн байгууллагын удирдлага, нийт албан хаагчдад Гэмт хэргийн тухай, Гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдээр мэдээлэл хийж санал солилцсон юм.
Мөн хугацаандаа аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газруудаар орж  хүний нөөцийн томилгоо, Ашиг сонирхлын мэдэгдэл хэрхэн гарган ажиллаж байгаа талаар газар дээр нь үзэж танилцан заавар зөвлөгөө өгсөн юм.

Thursday, October 24, 2013

ДОРНОГОВИЙН ХҮҮХДҮҮД ЯПОНД

Дорноговь аймаг-Шизүока муж хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулсаны хүрээнд Дорноговийн хүүхдүүд Японд 1000 сурагч аялуулах хөтөлбөрийн 6 дахь солилцооны шилдэг 20 сурагчтай аймгийн Засаг дарга П.Ганхуяг уулзаж амжилт хүслээ. Эдгээр сурагчид 2013 оны 11 сарын 1-ээс 8-ны хооронд Шизүока мужид болох 2 аймгийн хамтын ажиллагааны 2 жилийн ойн арга хэмжээнд оролцохоос гадна жил бүр уламжлал болгон зохиогддог олон улсын Дайдогэ наадамд бүжиглэх юм. Энэ үеэр аймгийн Засаг дарга П.Ганхуяг Шизүока мужид албан айлчлал хийх ба аймгийн Засаг даргын айлчлалын бүрэлдэхүүнд агентлаг байгууллагын 10 төлөөлөгч явж чиглэл тус бүрийн хамтын ажиллагааны салбар уулзалтуудыг хийх юм.

Friday, October 11, 2013

“НОГООН ХӨГЖИЛ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НАМРЫН САРЫН АЯН ЗАРЛАГДЛАА



Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас 2013 оныг “Байгаль орчны боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан 10 дугаар сарыг “Ногоон хөгжил-Бидний ирээдүй” намрын аяныг зарлаад байна.
 Аян 10-р сарын 1-нээс 31-ний өдрийг хүртэл үргэлжлэх ба энэ хугацаанд булаг, шандны эхийг цэвэрлэх, сургууль цэцэрлэгүүдэд экологийн сэдэвт хичээл заах, бүх нийтээр мод тарих, Эко өрх, Эко байгууллага шалгаруулах зэрэг арга хэмжээнүүд болох юм.
Аяны хүрээнд зохиогдох сарын ажлыг сайн зохион байгуулсан сумыг шалгаруулах юм байна. 

Wednesday, October 9, 2013

УСНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААРХИ УУЛЗАЛТ БОЛЛОО


Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран “Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх туршлага солилцох салбар дундын уулзалт” семинарыг 2013 оны 10-р сарын 3-4-ний өдрүүдэд аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд  зохион байгууллаа.
 Уулзалтанд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ЭМЯ, БОНХЯ, ДЭМБ, Сав газрын зөвлөл, УСУГ, МХЕГ, нийслэлийн МХГ, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь, Хөвсгөл аймгуудын төлөөлөл нийт 60 гаруй хүн оролцсон юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас семинарт оролцогчдод Усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах, Австрали улсын туршлагын талаар, мөн БОНХЯамнаас сав газрын менежмент зэрэг илтгэл мэдээллүүд тавигдсан юм.
Мөн аймгууд Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг хэрхэн боловсруулж байгаа талаар мэдээлэл хийсэн бол манай аймгийн хувьд хотын усны аюулгүй байдлын төлөвлөгөөг хэрхэн боловсруулсан, боловсруулахад гарсан хүндрэл бэрхшээл, цаашид хэрэгжүүлэхэд тулгарах асуудлыг хэрхэн даван туулах арга замыг тодорхойлсноо танилцуулсан юм. Мөн оролцогчид Сайншанд сумын ус хангамж, ариутгах татуургын өнөөгийн байдалтай  газар дээр нь очиж  танилцсан юм.
Дорноговь аймаг Япон улсын Шизүока мужтай хамтын ажиллагаатай байдаг  бөгөөд Шизүока мужийн Цэвэр бохир усны газрын мэргэжилтнүүд аймгийн “Чандмань илч” ОНӨХХК-тай хамтран өнгөрөгч   2 жилийн хугацаанд 4 удаагийн судалгаа, шинжилгээний ажлуудыг хийж гүйцэтгэсэн ба 9-р сарын   28-30-ны өдрүүдэд Сайшанд, Замын үүд сумдад судалгааны ажлаа тайлагнасан юм. Мөн “Залуу байгальч” клубын хүүхэд залуучуудад усны ашиглалтын талаар сургалт зохион байгуулсан юм.



Tuesday, October 8, 2013

БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫХАН ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Өнгөрсөн 10 сарын 4-5-ны өдрүүдэд Барилга хот байгуулалтын яамны Дэд сайд Г.Байгалмаа, Төрийн Нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн болон хэлтэс агентлагийн 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Дорноговь аймагт ажиллалаа.
БХБЯ-ныхан 10 сарын 04-нд Замын-Үүд суманд ажилласан бөгөөд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй  дэд бүтцийн төсөл, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сумын төвийн шинэчлэл” төслийн явц байдалтай газар дээр нь танилцсан бөгөөд ажлын явц, цаашид авах арга хэмжээний талаар орон нутгийн удирдлагуудтай санал солилцсон юм. Уг уулзалтын дараа БНХАУ-ын Эрээн хотын Барилга бүтээн байгуулалт, хот төлөвлөлтийн ажилтай танилцлаа.
10 дугаар сарын 05-ны өдөр Сайншанд суманд ажилласан бөгөөд аймгийн төвд хийгдэж буй барилга бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцлаа.
Дорноговь аймагт маань олон томоохон бүтээн байгуулалтууд хийгдэхэр төлөвлөгдөж байна. Үүнд:
“ЖИШИГ ГУДАМЖ” ТӨСӨЛ
      Сайншанд сумын хэмжээнд гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх иргэдийн тав тухтай, цэвэр орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгоор эхний ээлжинд Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Жишиг гудамж” төслийг иргэдийн оролцоотойгоор байгуулахаар зураг төсвийг боловсруулан хөрөнгийг орон нутгийн төсөвт тусгаад байна.
   
   
Музейн цогцолбор
      Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт цаг уурын зүүн талд Дорноговь аймгийн музейг шинээр байгуулахаар зураг төслийг боловсруулан бэлэн болгоод байна. 2014 оны улсын төсөвт барилга барих хөрөнгийг тусгаж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна.
   

Спорт цогцолбор
          Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Цахилгаан шугам сүлжээний баруун талд 700 хүний суудалтай спорт цогцолбор байгуулахаар зураг төслийн боловсруулж бэлэн болгоод байна. Соёл спорт, аялал жуулчлалын яаманд 2014 оны улсын төсөвт хөрөнгийг суулгахаар санал хүргүүлээд байна.
  
   

  
“Сайншанд” ресорт
             Хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, парк байгуулахаар Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Дорноговь-80 цогцолборын баруун талд байгуулахаар зураг төслийг боловсруулж дуусаад хүлээн авахад бэлэн болоод байна.
 
              
              

Хөлбөмбөг, сагсанбөмбөг, спорт амралтын талбай
            Сайншанд, Замын-Үүд сумдад Хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх цэцэрлэгт хүрээлэн, спорт тоглоомын талбай  байгуулахаар зураг төслийг боловсруулж дуусаад хүлээн авахад бэлэн болоод байна.
   
    




Ангилал

2013 4-11 clip tv Ажлын амжилт-2012 Айраг сум Алтанширээ сум Ашигт малтмал Байгалийн баялаг баримт бичиг Бизнесийн байгууллагууд Боловсрол Гадаад хамтын ажиллагаа Газар тариалан Газрын зураг Геологи- уул уурхайн салбар Даланжаргалан сум Дорноговь аймаг Дорноговь аймаг - ИТХ Дорноговь аймгийн ЗДТГ Дэд бүтэц Дэлгэрэх сум Замын-Үүд сум Зарлал Засаг даргын захирамжууд Зураг Иххэт сум лого Мал аж ахуй Мандах сум Музей мэдээ Наадам Нийгмийн хөгжлийн хэлтэс Нутгийн удирдлага Олон нийттэй харилцах алба Онцгой байдлын хэлтэс Өргөн сум Прокурорын газар Сайншанд сум Сайхандулаан сум Санхүү төрийн сангийн хэлтэс Саран хөхөө Саран Хөхөө театр Соёл СОЁМБО цогцолбор Спорт Судалгаа шинжилгээ - бүтээл сум Тайлан Танилцуулга Тендер Төлөвлөгөө Төрийн захиргаа Төсөв санхүү Төсөл удирдлагын хэлтэс Улаанбадрах сум үйлчилгээний байгууллагууд Хатанбулаг сум Хөвсгөл сум Хөгжлийн бодлогын хэлтэс Хөдөө аж ахуй Хөтөлбөрүүд Худалдаа Хууль зүйн хэлтэс Хэлтсүүд Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг Цэргийн штаб Шагнал Шалгалт ШШГА Эрдэнэ сум Ярилцлага