МҮОНТ-ээс жил бүр зохион байгуулдаг “Монгол түмний мэнд” сар шинийн мэнд нэвтрүүлэгт Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг , 2012 онд урлаг, спорт, амжилт бүтээлээр тэргүүлсэн салбар салбарын шилдгүүдийн хамт оролцлоо.
Үүнд: аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Засаг даргын зөвлөх Б.Төмөрхуяг, Улсын их хурлын гишүүн Ж.Батсуурь, ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, Д.Содном, нутгийн зөвлөлийн дарга Л.Одончимэд, Зам тээврийн сайд А.Гансүх, Музей сургалт судалгааны төв, Равжаа музейн захирал З.Алтангэрэл, Даамын Азийн аваргын дасгалжуулагч С.Өвгөн, Малайз улсад зохион байгуулагдсан Өсврийн даамын уралдааны Азийн аварга А.Ичинхорлоо, Австри улсад зохион байгуулагдсан Аэробекийн дэлхийн цомын хүрэл медальтан Э.Галбадрах, Самбо бөхийн Азийн аварга О.Болд-Эрдэнэ, Монгол улсын шилдэг малчин эмэгтэй Б.Цэенхорол /Сайхандулаан сум/, Улсын сайн малчин Д.Бадгар /Дэлгэрэх сум/, Д.Чулуунбат /Сайхандулаан сум/, Сайхандулаан сумын Засаг дарга Д.Баасанжав нар байлаа.
"Монгол түмний мэнд" нэвтрүүлэг цагаан сарын шинийн 1-ний өдөр МҮОНТ-ийн 1, 2-р сувгаар зэрэг цацагдана. Та бүхэн нэвтрүүлгээ тухлан сууж, таалан сонирхоно уу
No comments:
Post a Comment