Дорноговь
аймгийн хүүхэд багачуудын дунд шатрын спортыг сурталчлах, тэдний авъяас
чадвар, сэтгэн бодох үйл ажиллагааг хөгжүүлж шатрын шилдэг сурагчдыг
бэлтгэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цодгор хүү”
өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2013 оны 01 сарын 18-19-ны өдрүүдэд аймгийн Хүүхдийн ордонд зохион байгуулагдлаа.
Тэмцээнд нийт 5 сумын 9 сургуулийн 50
гаруй хүүхэд хамрагдлаа. Хөдөө орон нутгаас Дэлгэрэх, Алтанширээ ,
Замын-Үүд, Зүүнбаян, Эрдэнэ зэрэг сумдаас баг тамирчид ирж оролцлоо.
Уг
тэмцээнийг аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Биеийн тамир
спортын газар, Данзанравжаа музей гэх байгууллагууд хамтран зохион
байгуулсан.
Ерөнхий шүүгчээр БТСГ-ын шатрын дугуйлангийн багш Бадамдорж, шатрын спортын 1-р зэрэгтэй тамирчин Мөнхтүвшин нар шүүн явууллаа.
Тэмцээнийг 3 насны 5 ангилалаар зохион байгуулсан бөгөөд бага насны ангилалд:
1. Замын-үүд сумын цэцэрлэгийн Ш.Диваа
2. Сайншанд сумын 4-р цэцэрлэгийн Г.Халиунаа
3. Сайншанд 1-р сургуулийн сурагч А.Жавхлантөгс
8-9 насны эрэгтэй ангилалд:
1. Сайншанд 2- сургуулийн сурагч Э.Мөнхбаяр
2. Сайншанд 5-р сургуулийн сурагч Н.Отгонболд
3. Сайншанд 2-р сургуулийн сурагч Д.Баярбаясгалан
8-9 насны эмэгтэй ангилалд:
1. Дэлгэрэх сумын ЕБС-ын сурагчБ.Мөнхжин
2. Сайншанд1-рсургуулийнсурагч Э.Маргадгуа
3. Сайншанд1-рсургуулийнсурагч Э.Энхсаруул
10-11 насны эрэгтэй ангилалд:
1.Сайншанд 5-р сургуулийн сурагч Ч.Цогтөгөлөдөр
2.Дэлгэрэх сумын ЕБС-ын сурагч Б.Ганчөдөр
3.Замын-үүд сумын сурагч Ш.Даштамзад
10-11 насны эмэгтэй ангилалд
1. Сайншанд 1-р сургуулийн сурагч Э.Энхмаа
2. Замын-үүд сумын ЕБС-ийн сурагч О.Нандин-Эрдэнэ
3. Сайншанд 1-р сургуулийн сурагч Э.Сансармаа тус тус шагналт байруудыг эзэллээ.
Ангилал бүрийн тэргүүн байрыг эзэлсэн өсвөрийн шатарчид 01 сарын 31-ны өдөр МХО-нд зохион байгуулагдах улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.
No comments:
Post a Comment