Wednesday, September 12, 2012

Шинэ зам, шинэ хаалга нээлтээ хийжээ

Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Дорноговь аймгийн нутаг дэвсгэр дэх төмөр замын 35-р зөрлөгөөс Эрдэнэ сумын 18-р худаг хүртэлх 133,502 км авто замын нээлийн ажилллагаа болсон байна. Шинээр тавигдсан авто замын ажлыг БНХАУ-ын Чайна Жео Инженеринг корпораци 6 жилийн хугацаанд нийт 24 сая долларын хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэжээ. Мөн энэ үеэр Дорноговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ойд зориулан босгосон “Дорноговь” хүндэтгэлийн хаалганы нээлт давхар болсон аж.
Уг хаалгыг 120 сая төгрөгийн өртгөөр Улаанбаатар хотын “Гурван хажинга трейд” ХХК гүйцэтгэсэн байна. Шинэ зам, шинэ хаалганы ёслолыг Гандантэгчлэн хийдийн лам нар аравнайлан ном хурж нээжээ. Анхны авто машины цуваа шинэ хаалгаар гарч, шинэ замд нийлэх ёслолын арга хэмжээ болсон байна. Нээлтийн ажиллагаанд ИТХ-ын дарга Г.Ганбаатар, аймгийн Засаг дарга П.Ганхуяг болон албаны бусад төлөөлөгчид, Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн удирдагч Г.Цогбадрах, Зөвлөх хяналтын багийн ахлагч Рам Пракаш тэргүүтэй төслийн хамт олон, авто замын ажлын гүйцэтгэгч “Чайна Жео Инженеринг” корпорацийн хамт олон, “Дорноговь” хүндэтгэлийн хаалганы барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн “Гурван хажинга трейд” ХХК-ийн ерөнхий инженер Б.Мэндсайхан, хаалганы загвар зохион бүтээгч Б.Даваа зэрэг төлөөлөгчид оролцсон байна.

No comments:

Post a Comment

Ангилал

2013 4-11 clip tv Ажлын амжилт-2012 Айраг сум Алтанширээ сум Ашигт малтмал Байгалийн баялаг баримт бичиг Бизнесийн байгууллагууд Боловсрол Гадаад хамтын ажиллагаа Газар тариалан Газрын зураг Геологи- уул уурхайн салбар Даланжаргалан сум Дорноговь аймаг Дорноговь аймаг - ИТХ Дорноговь аймгийн ЗДТГ Дэд бүтэц Дэлгэрэх сум Замын-Үүд сум Зарлал Засаг даргын захирамжууд Зураг Иххэт сум лого Мал аж ахуй Мандах сум Музей мэдээ Наадам Нийгмийн хөгжлийн хэлтэс Нутгийн удирдлага Олон нийттэй харилцах алба Онцгой байдлын хэлтэс Өргөн сум Прокурорын газар Сайншанд сум Сайхандулаан сум Санхүү төрийн сангийн хэлтэс Саран хөхөө Саран Хөхөө театр Соёл СОЁМБО цогцолбор Спорт Судалгаа шинжилгээ - бүтээл сум Тайлан Танилцуулга Тендер Төлөвлөгөө Төрийн захиргаа Төсөв санхүү Төсөл удирдлагын хэлтэс Улаанбадрах сум үйлчилгээний байгууллагууд Хатанбулаг сум Хөвсгөл сум Хөгжлийн бодлогын хэлтэс Хөдөө аж ахуй Хөтөлбөрүүд Худалдаа Хууль зүйн хэлтэс Хэлтсүүд Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг Цэргийн штаб Шагнал Шалгалт ШШГА Эрдэнэ сум Ярилцлага