Бид олон түмнийхээ сонголт, итгэл найдварыг хүлээж,
үйл ажиллагааныхаа “Шинэ Дорноговь” хөгжлийн хөтөлбөрийг нийтээрээ хэлэлцүүлэн боловсруулж, аймгийнхаа эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэх, ард иргэдийнхээ сайн сайхан амьдрах нөхцөл бололцоог хангахын тулд өөрсдийн мэдлэг оюун, хичээл зүтгэлээ дайчлан ажиллаж байна.
Номын мэргэд чуулан, оюуны тэнгэрлэг хүч чадал оршсон, хөгжих дэвжихийн гүнзгий эрмэлзлэл хүн бүхний сэтгэлийн галыг бадрааж, аз жаргалтай үйлс ундарсан энэ нутагт минь шинэ зууны их бүтээн байгуулалт болох өмнөд бүсийн төмөр замын сүлжээ баригдан, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор сүндэрлэж, эх орныхоо эдийн засгийг тэтгэх их ундарга болох ирээдүй тодхон байна.
Хол ойрыг зорин дорнын их говиор аялан явахад тань өдрөөс өдөрт
өнгөжин жавхаажиж, хөгжил дэвшил, шинэ бүтээл дагуулсан ажилч
хөдөлмөрч манай нутгийнхан та бүхнийг угтан мэндчилэх болно.
Эрхэм Танд сайн сайхныг хүсэн ерөөе.
Дорноговь аймгийн ЗДТГ