Monday, August 12, 2013

Баянхонгор, Дундговь, Дорноговийн замыг ашиглалтад хүлээн авна

 Эдийн засгийн гол бүс болох Зам-Үүдийн чөлөөт бүсийн нэвтрэх чадварыг хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэрийг өнгөрсөн хавар Засгийн газраас гаргасан бөгөөд энэ ажил амжилттай хэрэгжиж дууслаа гэж “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтын үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр мэдэгдлээ.

Сайд, Замын-Үүдийн нэвтрэх чадвар нэмэгдэж, өнөөдрөөс эхлэн суудлын болон ачааны машин тусдаа замаар зорчдог болсон байна. Мөн нийслэл хотын авто замын сүлжээг өргөтгөх, нэвтрэх чадварыг сайжруулах болон хурдны зам барих зорилготой “Гудамж” төслийн хүрээнд энэ өдрүүдэд 8 уулзвар дээр ажил ид явагдаж байгаагийн 5 нь энэ долоо хоногт ашиглалтад орно гэж мэдээлсэн юм. Засгийн газраас энэ онд 6 аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилт тавьсан. Зам, тээврийн сайд А.Гансүх, Баянхонгорын замыг энэ сарын 24-нд, Дундговийнхыг 11 дүгээр сарын 1-нд, Дорноговийн замыг есдүгээр сарын 5-нд ашиглалтад өгнө хэмээн замын товыг зарласан юм. Өмнөговь, Хөвсгөлийн замын ажил хангалттай сайн явахгүй байгаа. Иймд эдгээр замд шинээр компани оруулах саналыг А.Гансүх сайд тавьж, энэ долоо хоногт болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр боллоо. Замын ажил гүйцэтгэж байгаа компаниудын ажлын явцтай Зам, тээврийн сайд болон тус яамны Төрийн нарийн бичгийн дарга нар танилцаад ирсэн бөгөөд замын компаниудыг ажлаа чанартай гүйцэтгэхийн дээр төлөвлөсөн хугацаанд багтаан шахаж ажиллах үүргийг өгч байгаа гэдгээ тэд хэллээ. “Ажлыг хугацаанд нь шахах үүрэг өгдгөө болих хэрэгтэй. Тендер зарлахдаа ажлаа хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх чадвартай, ажил хэрэгч компаниудыг шалгаруулах учиртай” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

“Амгалан” дулааны станц барих шийдвэрийг Засгийн газар 4 сарын өмнө гаргасан байхад өнөөг хүртэл барилгын ажил эхлээгүйд Засгийн газрын тэргүүн шүүмжлэлтэй хандлаа. Айлууд нь мөнгөө авсан хэдий ч нүүхгүй байгаа гэсэн тайлбарыг Эрчим хүчний сайд М.Сономпил хэлээд энэ асуудлаар нийслэлийн удирдлагуудтай өнөөдөр уулзалт хийсэн. Хамтарч хүч тавьж энэ долоо хоногт барилгын ажлыг эхлүүлнэ гэлээ. “Бүтээн байгуулалтын цаг” уулзалт ярилцлагад Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг болон Засгийн газрын зарим гишүүд, яамдын төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд нар оролцов.

Ангилал

2013 4-11 clip tv Ажлын амжилт-2012 Айраг сум Алтанширээ сум Ашигт малтмал Байгалийн баялаг баримт бичиг Бизнесийн байгууллагууд Боловсрол Гадаад хамтын ажиллагаа Газар тариалан Газрын зураг Геологи- уул уурхайн салбар Даланжаргалан сум Дорноговь аймаг Дорноговь аймаг - ИТХ Дорноговь аймгийн ЗДТГ Дэд бүтэц Дэлгэрэх сум Замын-Үүд сум Зарлал Засаг даргын захирамжууд Зураг Иххэт сум лого Мал аж ахуй Мандах сум Музей мэдээ Наадам Нийгмийн хөгжлийн хэлтэс Нутгийн удирдлага Олон нийттэй харилцах алба Онцгой байдлын хэлтэс Өргөн сум Прокурорын газар Сайншанд сум Сайхандулаан сум Санхүү төрийн сангийн хэлтэс Саран хөхөө Саран Хөхөө театр Соёл СОЁМБО цогцолбор Спорт Судалгаа шинжилгээ - бүтээл сум Тайлан Танилцуулга Тендер Төлөвлөгөө Төрийн захиргаа Төсөв санхүү Төсөл удирдлагын хэлтэс Улаанбадрах сум үйлчилгээний байгууллагууд Хатанбулаг сум Хөвсгөл сум Хөгжлийн бодлогын хэлтэс Хөдөө аж ахуй Хөтөлбөрүүд Худалдаа Хууль зүйн хэлтэс Хэлтсүүд Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг Цэргийн штаб Шагнал Шалгалт ШШГА Эрдэнэ сум Ярилцлага