Tuesday, October 8, 2013

БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫХАН ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Өнгөрсөн 10 сарын 4-5-ны өдрүүдэд Барилга хот байгуулалтын яамны Дэд сайд Г.Байгалмаа, Төрийн Нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн болон хэлтэс агентлагийн 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Дорноговь аймагт ажиллалаа.
БХБЯ-ныхан 10 сарын 04-нд Замын-Үүд суманд ажилласан бөгөөд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй  дэд бүтцийн төсөл, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сумын төвийн шинэчлэл” төслийн явц байдалтай газар дээр нь танилцсан бөгөөд ажлын явц, цаашид авах арга хэмжээний талаар орон нутгийн удирдлагуудтай санал солилцсон юм. Уг уулзалтын дараа БНХАУ-ын Эрээн хотын Барилга бүтээн байгуулалт, хот төлөвлөлтийн ажилтай танилцлаа.
10 дугаар сарын 05-ны өдөр Сайншанд суманд ажилласан бөгөөд аймгийн төвд хийгдэж буй барилга бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцлаа.
Дорноговь аймагт маань олон томоохон бүтээн байгуулалтууд хийгдэхэр төлөвлөгдөж байна. Үүнд:
“ЖИШИГ ГУДАМЖ” ТӨСӨЛ
      Сайншанд сумын хэмжээнд гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх иргэдийн тав тухтай, цэвэр орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгоор эхний ээлжинд Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Жишиг гудамж” төслийг иргэдийн оролцоотойгоор байгуулахаар зураг төсвийг боловсруулан хөрөнгийг орон нутгийн төсөвт тусгаад байна.
   
   
Музейн цогцолбор
      Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт цаг уурын зүүн талд Дорноговь аймгийн музейг шинээр байгуулахаар зураг төслийг боловсруулан бэлэн болгоод байна. 2014 оны улсын төсөвт барилга барих хөрөнгийг тусгаж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна.
   

Спорт цогцолбор
          Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Цахилгаан шугам сүлжээний баруун талд 700 хүний суудалтай спорт цогцолбор байгуулахаар зураг төслийн боловсруулж бэлэн болгоод байна. Соёл спорт, аялал жуулчлалын яаманд 2014 оны улсын төсөвт хөрөнгийг суулгахаар санал хүргүүлээд байна.
  
   

  
“Сайншанд” ресорт
             Хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, парк байгуулахаар Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Дорноговь-80 цогцолборын баруун талд байгуулахаар зураг төслийг боловсруулж дуусаад хүлээн авахад бэлэн болоод байна.
 
              
              

Хөлбөмбөг, сагсанбөмбөг, спорт амралтын талбай
            Сайншанд, Замын-Үүд сумдад Хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх цэцэрлэгт хүрээлэн, спорт тоглоомын талбай  байгуулахаар зураг төслийг боловсруулж дуусаад хүлээн авахад бэлэн болоод байна.
   
    




Wednesday, October 2, 2013

АХМАДЫН БАЯРЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН "НОМЫН БАЯР" ӨДӨРЛӨГ БОЛЛОО


Ахмадын баярын өдрийг тохиолдуулан Сайншанд сумын ахмадуудын дунд "Номын баяр" өдөрлөгийг Соёмбо цогцолборт зохион байгууллаа. Баярын өдөрлөгт хүрэлцэн ирж оролцсон 170 гаруй ахмад буурлуудад Аймгийн Засаг дарга Хөгжмийн зохиолч Банзрагчийн "Алтан говийн унага" ном, Г.Цагаандэрэм, Д.Төмөрбаатар нарын Хутагт равнайлсан "Намтрын сүм" номыг гардуулж, олон жил үр бүтээлтэй ажиллаж гавъяаныхаа амралтанд байгаа Д.Пунцагдулам, А.Санжаасүрэн, Д.Цэенхорол нарт аймгийн Засаг даргын Жуух, Өргөмжлөлөөр, Ц.Чойрогийг Монголын ахмадын холбооны "Хүндэт тэмдэг"-ээр тус тус  шагналаа. Мөн арга хэмжээний үеэр Аймгийн Музейн захиргаа ахмад ажилтнуудаа гарын бэлэг гардуулсан юм.


2013.10.02 - Соёмбо цогцолбор

УСНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУРШЛАГА СОЛИЛЦОХ САЛБАР ДУНДЫН УУЛЗАЛТ, СЕМИНАР БОЛНО


Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам, аймгийн ЗДТГ хамтран 2013 оны 10-р сарын 3-4-ний өдрүүдэд тус семинарыг зохион байгуулах гэж байна.
Семинараар Сайншанд хотын усны аюулгүй байдлын төлөвлөгөөг хэрхэн боловсруулсан, боловсруулахад гарсан хүндрэл бэрхшээл, цаашид хэрэгжүүлэхэд тулгарах асуудлыг хэрхэн даван туулах арга замыг тодорхойлох болон салбар дундын хамтын ажиллагаа, туршлага солилцох юм.
Семинарт БОНХЯ, Улаанбаатар хотын УСУГ, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Архангай, Хөвсгөл зэрэг аймгуудын салбарын ажилчин албан хаагчид оролцоно.
Семинарийн үеэр Жижиг сууринд усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх нь, Сайншанд сумын ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулсан тухай танилцуулга, мөн аймгуудийн ус хангамжийн талаар мэдээлэл хийгдэнэ. Мөн оролцогчид Сайншанд сумын ус хангамж, ариутгах татуургын өнөөгийн байдалтай  танилцах аялал хийх юм.

Tuesday, October 1, 2013

АХМАД БУУРЛУУДДАА ОЛОН УЛСЫН АХМАДЫН БАЯРЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ



 

Өнөөдөр манай улс төдийгүй Дэлхийн олон улс оронд ахмадын баярын өдөр тохиож байна. Юуны түрүүнд улсынхаа хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууддаа олон улсын ахмадын баярын өдрийн  халуун мэндийг дэвшүүлж байна.
Ахмад настны өдрийг олон улсын хэмжээнд 20, Монгол улсад 18 дахь жилдээ өргөн дэлгэр  тэмдэглэж байна.
Манай аймгийн хувьд Ахмадын баярын өдрийг 10-р сарын 02-ны өдөр 18 цагт аймгийн Хүүхдийн ордонд  “Номын баяр”нэртэйгээр зохион байгуулах гэж байна.

“НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, САЛБАР ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО


Өчигдөр Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд “Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд, салбар хоорондын хамтын ажиллагаа“ сэдэвт аймгийн анхдугаар зөвлөгөөн боллоо.
Зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын Тамгын газар, нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөл, Эрүүл мэндийн газар хамтран зохион байгууллаа.
Зөвлөгөөний үйл ажиллагаа онол, ярилцлага, санал асуулга хэлбэрээр явагдсан бөгөөд бүх сумдын Засаг дарга, эрүүл мэндийн салбарын ажилтнууд оролцсон юм.

Ангилал

2013 4-11 clip tv Ажлын амжилт-2012 Айраг сум Алтанширээ сум Ашигт малтмал Байгалийн баялаг баримт бичиг Бизнесийн байгууллагууд Боловсрол Гадаад хамтын ажиллагаа Газар тариалан Газрын зураг Геологи- уул уурхайн салбар Даланжаргалан сум Дорноговь аймаг Дорноговь аймаг - ИТХ Дорноговь аймгийн ЗДТГ Дэд бүтэц Дэлгэрэх сум Замын-Үүд сум Зарлал Засаг даргын захирамжууд Зураг Иххэт сум лого Мал аж ахуй Мандах сум Музей мэдээ Наадам Нийгмийн хөгжлийн хэлтэс Нутгийн удирдлага Олон нийттэй харилцах алба Онцгой байдлын хэлтэс Өргөн сум Прокурорын газар Сайншанд сум Сайхандулаан сум Санхүү төрийн сангийн хэлтэс Саран хөхөө Саран Хөхөө театр Соёл СОЁМБО цогцолбор Спорт Судалгаа шинжилгээ - бүтээл сум Тайлан Танилцуулга Тендер Төлөвлөгөө Төрийн захиргаа Төсөв санхүү Төсөл удирдлагын хэлтэс Улаанбадрах сум үйлчилгээний байгууллагууд Хатанбулаг сум Хөвсгөл сум Хөгжлийн бодлогын хэлтэс Хөдөө аж ахуй Хөтөлбөрүүд Худалдаа Хууль зүйн хэлтэс Хэлтсүүд Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг Цэргийн штаб Шагнал Шалгалт ШШГА Эрдэнэ сум Ярилцлага